Багануур Хувьцаат Компани “АХМАДЫН БАЯР-2022” 44 дэх жилдээ
Үйл явдал
/
2022-10-05
Багануур Хувьцаат Компани 44 дэх жилдээ амжилттай ажиллаж Монгол улсын нүүрсний салбарын гол тулах цэг байсаар байна. Компани өнөөдөр байнгын, найдвартай, хариуцлагатай ажиллаж байгаа нь үе үеийн уурхайчин хамт олны маань ажлын амжилт билээ.
Тэр дундаа алтан үеийн ахмад уурхайчдын нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэлтэй салшгүй холбоотой. Уурхайн анхны шанг татсан ажилтнууд, 1980-аад оны эхээр МХЗЭ-ийн илгээлтээр ирж байсан залуучууд өнөөдөр хэдийн гавъяаныхаа амралтанд гарсан ахмадууд болоод байна. Багануур ХК-ийн харъяалалд одоогийн байдлаар 486 ахмад байгаа бөгөөд тэднийгээ 9-р сарын 30-ны өдөр хүлээн авч дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүллээ.
700
 
Ахмадын баярын үйл ажиллагааг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал, Ахмадын зөвлөлийн дарга С.Батжаргал нар нээж мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ. Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Монголын ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр ахмад уурхайчин Д.Дадармаа, Л.Вандандорж, Ч.Гомбосүрэн, Д.Баяраа, Ө.Даваажав нарыг шагнасныг компанийн удирдлагууд гардуулж өгөв. Мөн уламжлалын дагуу Багануур ХК-ийн дүрмийн 11.9.10 дахь заалтыг үндэслэн хамгийн өндөр настай 10 ахмадад буцалтгүй тэтгэмж олголоо. Баяр дээр баяр нэмж СТА дуучин Б.Алтанжаргал, дуучин, гитарчин О.Гантулга, морин хуурч Д.Мөнхсайхан нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөж, урлагийн тоглолт үзүүлсэн нь ахмадуудын талархалыг хүлээсэн юм. Ийнхүү компанийн захиргааныхаа урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн ахмадууд маань ардын сайхан дуунд уярч, ажиллаж хөдөлмөрлөж явсан үеэ дурсаж, найз нөхөдтэйгөө уулзаж дурсамж дүүрэн яриа өрнүүлж ахмадын өдрийг сайхан өнгөрүүллээ.
700
700
 
Улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэж ирсэн ахмад уурхайчдадаа урт насалж, төр түмэндээ түшиг болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.156.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.