Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Өмнөговь аймагт ажиллаж байна
Үйл явдал
/
2022-10-05
ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл, Захиргааны хэлтсийн дарга Д.Ичинноров, Мэдээллийн технологийн төвийн дарга Д.Даваажаргал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын мэргэжилтэн Ц.Одсүрэн нар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Профайлинг” үйлчилгээг улсын хэмжээнд нэвтрүүлж буй үйл явцтай танилцаж, хөдөө орон нутгийн мэргэжилтнүүдээс санал авах, зөвлөгөө өгөх зорилгоор 2022 оны 09 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж байна.
700
Тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021, 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлантай танилцаж, 2022 онд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар зөвлөмж зөвлөгөө өгч, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцан, албан хаагчидтай уулзалт зохион байгуулж санал хүсэлтийг сонсов.
Мөн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэнтэй уулзаж орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн онцлог, үйл ажиллагаатай танилцлаа.
 
700
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.131.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.