С.ЗУЛПХАР: Хүүхдийн мөнгө олгох үнэлгээг хоёр сарын хугацаанд хийж дуусна
Үйл явдал
/
2022-10-07
Нийгмийн бодлогын байнгын хорооны ээлжит хурал боллоо. Уг хурлаар хүүхдийн мөнгийг ямар журмаар олгох талаар ярилцлаа.

Б.БАЯРСАЙХАН: Засгийн газраас хэрэгжүүлсэн маш үр дүнтэй төсөл болох хүүхэд болгонд зуун мянган төгрөг төсөлд судалгаагаа хийгээгүй байна. Хүмүүсээ яаж ангилж энэ хүүхдийн мөнгийг өгөх гэж байна. Чинээлэг айл гэж юуг хэлж байна, чинээлэг бус айл гэж хэнийг хэлээд байгаа юм. Төсвийн хууль хэлэлцэх гэж байхад энэ судалгаа чинь гараагүй байна гэдэг бол хангалтгүй байна.

С.ЗУЛПХАР: Хүүхдийн мөнгөтэй холбоотой зүйл дээр аргачлал нь бэлэн болсон гэдгийг хэлж байгаа. Хуучинтай адилхан өрх болгоноор ороод байх шаардлагагүй захиргааны мэдээлэлтэй бүрэн танилцаад үнэлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Зарим өрхүүдэд эрхийг нь нээж байгаа. "Би өөрийгөө үнэлүүлмээр байна" гэдэг эрхийг заавал нээх ёстой энэ бол хүний эрхийн болон өрхийн өөрийн хүсэл сонирхолтой холбоотой байдлаар нээхгүй бол буцаад зөрчил болно гэдэг үүднээс нээж байна. Бид төлөвлөгөө гаргачихсан байгаа. Төлөвлөгөөний дагуу хоёр сарын дотор бүрэн бүх өрхүүдийг үнэлэх боломжтой. Үндэсний статикийн хороотой хамтраад гурван хувилбар гаргачихсан байгаа. Үндэсний засгийн хороо үүнэ дээр маш сайн ажиллаж байгаа. Аргачлалыг сурсан байгаа. 400 өрх дээр туршсан. Аргачлал харьцахгүй алдаа бага гэсэн дүн гарсан.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.126.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.