ОХУ-аас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ
Үйл явдал
/
2022-10-07

ОХУ-аас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ. Тодруулбал, Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Тасархайн давааны "Ар хөндий’’ гэдэг газар. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах аврах 57 дугаар анги, Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах аврах 43 анги, Увс аймгийн Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.  Баянтэс, Тэс сумын Засаг даргын Тамгын газар, Сонгино сумын мэргэжлийн ангийн ажилтнуудын мэдээлснээр хилийн 245-246 дугаар тэмдэгтээр ОХУ-аас ойн түймэр  Монгол Улсын хил давж, долоон километр талбайг хамарсныг унтраахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.139.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.