Одоогоор Архангай, Завхан, Увс аймаг руу зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хаав
Үйл явдал
/
2022-10-08

Өнөө шөнө Архангай, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Орхон, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Архангай, Булганы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр их цас орно. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Архангай аймгийн цагаан даваа болон бусад даваануудын авто замын зорчих хэсэгт цас их орсны улмаас тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Одоогоор Архангай, Завхан, Увс аймаг руу зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хаажээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.234.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.