Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд тэдэнд тулгамдаж байгаа асуудлууд болон нийгэмд эзлэх байр суурийн талаар мэдээлэл хийнэ
Үйл явдал
/
2022-10-10

09.00 цагаас: УИХ-ын дарга Г.Занданшатар  Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри-г Сүхбаатарын талбайд хүндэтгэн угтана. Улмаар хоёр улсын парламентын дарга нар хэлэлцээ хийнэ. Мөн өдөр Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюрид бараалхана.

10.00 цагаас: УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдана.

10.00 цагаас:  "Чингис хаан" музейн нээлтийн талаар хэвлэлийн бага хурал тус музейн 5 давхарт болно.

10:30 цагт: Ард түмний хурлыг хуралдуулах шаардлагын талаар иргэдийн төлөөлөл “ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”-д мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэн болон иргэд“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ-д  мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд харааны, сонсголын бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудал болон нийгэмд эзлэх байр суурийн талаар “ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”-д хэвлэлийн хурал зохион байгуулна.

14:00 цагт: Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр маргаан үүсгэх гомдол гаргаж буй талаараа УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү ҮХЦ-ийн үүдэнд мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.43.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.