УНТЭ “Донороос өвчтөнд цусны үүдэл эс буюу чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ”-г нэвтрүүлж “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ” байгууллагаар шалгарлаа
Үйл явдал
/
2022-10-11
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2022” гурван өдөр үргэлжилж, өчигдөр шилдэгүүдээ шалгарууллаа. Тэгвэл Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг “Донороос цусны үүдэл эс ( чөмөг шилжүүлэн суулгах )  шилжүүлэн суулгах эмчилгээ”-г Монгол улсад анх удаа амжилттай нэвтрүүлж, Монгол улсад эмчлэгдэх боломжгүй байсан өвчний жагсаалтаас хассан амжилтаараа “Шилдэг технологи нэвтрүүлэгч” байгууллагаар шалгарлаа.


700


Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хавдар болон мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, иргэдэд хүлээгдэл чирэглэлгүй үйлчилгээ үзүүлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ.
Тэгвэл энэ ажлын хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт /УНТЭ/ цусны хавдрын үеийн эмчилгээг нэг шат ахиулах зорилгоор “Алло буюу донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ”-г амжилттай нэвтрүүлсэн юм.
Тус эмчилгээг Монгол улсад нэвтрүүлэхэд ЭМЯ-ны 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд энэ хүрээнд цогц ажлыг богино хугацаанд хийсэн. Уг эмчилгээг нэвтрүүлснээр цусны цочмог хавдар, цус төлжилгүйдлийн цус багадалт, дархлаа дутал зэрэг эмнэлгийн эмчилгээний асуудал шийдэгдэж, өвчтөнүүдийн амьдрах хугацаа уртасч, амьдралын чанар дээшлэх юм. Өнөөдрийн байдлаар 23 настай эрэгтэй өвчтөнд тус эмчилгээг хийсэн бөгөөд эмчилгээ амжилттай болжээ.
Энэ төрлийн эмчилгээ нь гадны улс орнуудад 600 саяас нэг тэрбум төгрөгийн өртөгтэй хийгддэг бөгөөд энэхүү өвчнөөс шалтгаалан иргэдэд үүсдэг эдийн засгийн томоохон дарамт арилах юм.


700
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.2.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.