Баян-Өлгий аймагт өвөлжилтийн бэлтгэл хангах талаар хурал боллоо
Үйл явдал
/
2022-10-11
/2022.10.06/ аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар сумдын удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдтэй онлайн хурал хийлээ.

Хуралд Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, ЗДТГ-ын Төрийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Хөгжлийн бодолго төлөвлөлт Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Анар, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Т.Фестиваль, ХХААГ-ын дарга Б.Нургулан Мал эмнэлгийн газрын Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга Т.Ергали, ЗДТГ-ын ХБТХОХэлтэсийн мэргэжилтэн Х.Алдаберген нарын хүмүүс оролцов.

700

Хуралаар сумуудын өвөлжилтийн бэлтгэл байдал, өвс тэжээлийн нөөц, халаалтын асуудал, нүүрс түлээний нөөц, тэрбум модны хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг ажлын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ талаар тайлан сонслоо.

Аймгийн Засаг дарга сумдын бэлгэл ажлыг хангалтгүй гэж дүгнэн холбогдох үүрэг даалгавруудыг өглөө.Үүнд: Өвс тэжээлийн нөөцийг бүрэн бүрдүүлэх, Тэрбум модын хөтөлбөрийн хүрээнд намрын мод тарих, Хогны менежментэд анхаарах, Цахим засаглалд анхаарч ажиллахыг үүрэг болгоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.199.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.