Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн наадам болно
Үйл явдал
/
2022-10-11

Монгол улсын сонсголгүй иргэдийн соёл урлагийн холбооны ерөнхийлөгч Ө.Амарзаяа: Монгол улсын сонсголгүй иргэдийн соёл урлагийн холбоо 1986 онд үүсгэн байгуулагдсан. Түүнээс хойш бид сонсголын бэрхшээлтэй иргэдийн авьяасыг хөгжүүлэх болон Монгол улсад ажиллаж амьдрах тэгш эрхтэй байх сонсголгүй бүлэг иргэдийн нэг. Манай байгууллага маш олон уралдаан тэмцээнд оролцдог. Дууны үг дохих, үггүй жүжиглэл, ганцаарчилсан тоглолт гэх мэт маш олон тэмцээн уралдаанд оролцож байсан. Манай байгууллагын 35 жилийн ой болж байгаатай холбогдуулан ямар ч бүлгийн ямар ч хүн оролцох боломжтой, эвлэлдэн нэгдэх зорилготой уралдаан наадам зохион байгуулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.133.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.