Сонгинохайрхан дүүргийн 13 хороонд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулна
Үйл явдал
/
2022-10-12
Нийслэлийн Засаг даргын А/986-р захирамжын хүрээнд 2022 онд нийслэлийн есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулахаар болсон. Уг ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн дараах 13 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах төлөвлөгөө, байршлыг тогтоож, гүйцэтгэлийн ажлууд эхэллээ.
Хороодод 2022 онд хийж гүйцэтгэх сагсан бөмбөгийн 3x3 талбайн байршлууд болон талбайн гүйцэтгэлийн ажлыг танилцуулж байна.
2-р хороо Шинэ толгойт хороолол 102, 106-р байрны ар талд – Бетон цутгалт хийгдсэн
3-р хороо Ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн хашаанд- Газар шорооны ажил хийгдсэн
4-р хорооо Их наран 11 дүгээр гудамжны баруун хэсэгт-Хуучирсан тоглоомуудыг буулгах хүсэлт өгсөн, хуучин тоглоомын талбайг шинэчлэх
7-р хороо Баянхошуу 25 дугаар гудамжны нийтийн эзэмшил талбайд- А даалгавартай
10-р хороо Зүүн баян уулын 11-р гудамж- Хуучин сагсны талбайг шинэчлэх
16-р хороо 26 дугаар байрны зүүн тал буюу 1,2-р орцны зүүн тал- Бетон зутгалт хийсэн
17-р хороо 34 дүгээр байрны зүүн талд нийтийн эзэмшил талбай-Бетон зутгалт хийсэн
19-р хороо 92 дугаар цэцэрлэгийн зүүн урд тал- Газар шорооны ажил хийгдсэн
20-р хороо Цэргийн хотхоны баруун хойд талд- Хуучин сагсны талбайг шинэчлэх
29-р хороо Драгон төвийн хойно- Хуучин сагсны талбайг шинэчлэх
33-р хороо 122-р сургуулийн зүүн талд- Газар шорооны ажил хийсэн
34-р хороо 106-р сургуулийн баруун талд-Газар шорооны ажил хийсэн
5-р хороо Баянголын 5 дугаар гудамж
700
700
Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.38.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.