17 настай хүүхэд төрсөн эцгийнхээ амь насыг хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ
Үйл явдал
/
2022-10-12

Энэ сарын 10-ны өдрийн оройн 22 цагийн орчимд хүүхэд нь аавынхаа хоолойг зүсчихлээ гэсэн мэдээлэл цагдаагийн тусгай утсанд ирсэн байна. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай эрэгтэй 17 настай Б нь төрсөн аав болох 51 настай Э гийн хүзүү тус газар 8 удаа, хэвлий хэсэгт 1 удаа хутгалан амь насыг нь хохироосон байжээ.

Хэргийн газарт байсан 17 настай хүүг урьдчилсан байдлаар эрүүлжүүлэх байранд хонуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.100.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.