Б.МӨНГӨНХУЯГ: БГД-н хороод хуваагдсанаар төрийн үйлчилгээг авах иргэдийн тоо нэмэгдэж байна
Үйл явдал
/
2022-10-12
БГД-ийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай хуралдааны үеэр дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон шинээр байгуулагдсан хороодын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж байна.
 
БГД-ийн хувьд иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан дүүргийн 25 хороог хувааж шинээр 9 хороо байгуулсан.
 
 Өнөөдрийн байдлаар шинээр хуваагдсан 26, 29, 30, 31, 32, 33 дугаар хорооны үйл ажиллагаа эхэлсэн бол 27, 28, 34 дүгээр хорооны үйл ажиллагаа хараахан эхлээгүй.
Үйл ажиллагаа нь эхэлсэн хороодын тухайд хорооны цогцолбор байрны түрээсийн гэрээг байгуулсан, байрны засварын ажил нь хийгдсэн, Засаг дарга болон хэсгийн ахлагч нар нь томилогдон ажиллаж байгаа юм. Үлдсэн хороодын тухайд байр түрээслэх, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг бэлтгэл ажлыг хангаж байна.
700
 
 Түүнчлэн харьяа хэлтсүүдийн хүний нөөцийг бүрдүүлэх ажлын хүрээнд дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Цагдаагийн газартай хамтран ажиллаж байна.
 
Хороод хуваагдсанаар нэг хороонд өдөрт 90-100 хүн үйлчлүүлдэг байсан ачаалал нэг дахин буурч иргэдэд төрийн үйлчилгээг жигд, хүртээмжтэй, шуурхай хүргэх ажилд ахиц гарч үүнийг дагаад төрийн үйлчилгээ авч байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа юм.
700
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.79.241)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.