Нийслэлийн авто замын хөдөлгөөний зохион байгуулалтад орох өөлчлөлтүүд
Үйл явдал
/
2022-10-12

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас Улаанбаатар хотын уулзвар, замын хөдөлгөөний зохион байгуулалтад хийж буй өөрчлөлтийн талаар танилцууллаа. Олимпын гүүрний доод талын буцаж эргэх эргэлт ашиглалтад орсон. Үүнтэй холбоотой 2022 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 07:00 цагаас эхлэн

Шангри-ла зочид буудлын зүүн талаар, хойноос урагш чиглэсэн урсгалаас зүүн тийш эргэхийг хориглоно.

Урдаас хойш чиглэсэн урсгалын төгсгөл буюу Натур худалдааны төв рүү эргэх уулзвараас баруун тийш эргэхийг хориглоно.

Уг зохицуулалтыг хийснээр Юнескогийн гудамжнаас ирэх хөдөлгөөн, Олимпын гудамжны хойноос урагш чиглэх хөдөлгөөний эрчим сайжрах юм. Мөн Энхтайваны өргөн чөлөө болон Их сургуулийн гудамжны хөдөлгөөнүүдэд үзүүлэх сөрөг нөлөө багасна хэмээн албаныхан мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.35.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.