С.ОДОНТУЯА: "Төр баян бол улс баян" гэдэг ойлголтоо больж "Иргэн баян бол улс баян" гэдэг ойлголт руу орох шаардлагатай байна
Үйл явдал
/
2022-10-12

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: “Монгол Улс сүүлийн зургаан жилд эдийн засгийн маш буруу бодлого явуулсан. Иргэд, ААН-үүд бизнес хийх ямар ч сонирхолгүй болсон. Энэ нь эдийн засагт хамгийн том хор уршгийг авчирч байна.

Ядуурлын хамрах хүрээ бараг 50 хувь болж байна. 2016 онд 1 сая төгрөг буюу 513 ам.долларын цалин авдаг байсан хүн өнөөдөр 290 ам.доллар болсон. Тэгэхээр төр та бүхний халааснаас энэ мөнгийг хулгайлж байна гэсэн үг. Дэлхийн улс орнуудаас мөнгөний ханшаа Монгол шиг алдсан улс байхгүй.

2016 оны 03 дугаар мөнгөний нийлүүлэлт 10 их наяд төгрөг байсан. 2022 оны 08 сард 26.9 их наяд төгрөг болж, бараг гурав дахин нэмсэн. Ийм нөхцөлд ханшаа яаж тогтвортой барих юм бэ. Төрийн арчаагүй байдал олон мянган ААН-ийн үйл ажиллагаанд чирэгдэл учирч, иргэдийн халааснаас гарах төлбөрийн хэмжээ нэмэгдэж, маш их хохирол учирч байна.

2023 онд халамжийг багасгаж, хөдөлмөрт шилжинэ гэсэн. Гэтэл нийгмийн халамжид 2 их наяд төгрөг төсөвлөсөн байна. Шинэ хөрөнгө оруулалтыг зогсоосон гэж ярьж байгаа ч өмнөх онуудын ямар ч шаардлагагүй хөрөнгө оруулалт нь 5.3 их наяд төгрөг болж байна.

Төр баян бол улс баян гэдэг ойлголтоо болих хэрэгтэй. Иргэн баян бол улс баян гэдэг ойлголт руу орох шаардлагатай байна” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.93.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.