Оросоос Украинд өгсөн агаарын цохилт энгийн иргэдийг устгах төлөвлөгөөтэй байсан бол “ДАЙНЫ ГЭМТ ХЭРЭГ” гэж үзэхээ НҮБ мэдэгджээ
Үйл явдал
/
2022-10-12

Даваа гарагийн цохилтын улмаас 19 хүн алагдаж, 105 хүн шархадсан гэх урьдчилсан мэдээллийг Украины онцгой байдлын алба өчигдөр өгсөн.

“Цохилтыг зориудаар энгийн иргэд рүү, цэргийн бус, иргэний байгууламжууд руу чиглүүлсэн бол үүнийг дайны гэмт хэрэг гэж үзнэ” гэж НҮБ-ын хүний эрхийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Равина Шамдасани өчигдөр Женев хотод сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

“Цохилтын байрлал болон хугацааг хүмүүс ажилдаа, хүүхдүүд хичээлдээ явах цагтай давхцуулсан нь биднийг цочирдууллаа. Зарим цохилт иргэний зориулалттай дэд бүтцийг онилсон мэт харагдаж байгаад бид маш их санаа зовж байна. Нийт найман бүс нутагт иргэний олон байгууламж, түүний дотор олон арван орон сууцны барилга, 12 эрчим хүчний байгууламж эвдэрч, сүйдсэн нь энэ цохилт олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу байлдааны ажиллагаа явуулах зарчмуудыг зөрчсөн байж болзошгүйг харуулж байна” гэж Шамдасани хэлжээ.

Украин дахь НҮБ-ын Хүний Эрхийн Хяналтын төлөөлөгчид Оросын агаарын цохилтын улмаас иргэд, иргэний байгууламжид учирсан хохирлыг баримтжуулахаар ажиллаж байгааг тэр энэ үеэр мэдээлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.196.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.