Их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий гэж үгтэй шүү С.Мөнхчулуун даргаа!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-10-13

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч байхдаа хүч тэнцвэргүй “тулаанд орж” одоогийн шадар сайд С.Амарсайхантай хотын даргын суудлын төлөө өрсөлдсөн ч НАМЫН БОДЛОГО СӨРСӨН гэх үндэслэлээр донгодуулсан. 2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрханаасаа бие даан нэр дэвшсэн ч ЛУЙВАРДУУЛЧИХСАН азгүй нэгэн.

Эрх мэдэл, албан тушаалын төлөө гадуурхагдаж байсан тэрбээр одоо ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧДИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН ДАРГА болчихсон “тодорч” яваа. О.Магнай, Т.Аюурсайхан нарын үед “АМЬ ОРСОН” өрсөлдөөний байгууллагыг өв залгамжилж яваа намын хунтайж.  Намаасаа хөөгдөж, ганцаардаж явсан тэрбээр арай гэж учир зүйгээ ололцон МАН-ын хамаг бүдүүн даргын “өршөөлийн хууль”- д хамрагдан генсекийн зөвлөгч, цүнх баригчаар хэсэг ажилласан. Эхнээсээ нам дотроо “сөрөг хүчин” болж явсан тэрбээр томчуудтайгаа ойлголцохгүй бол хол явахгүй гэдгээ мэдрээд сүүлийн үе арай даруухан болоод буй.

Гэвч энд тэндээс нууж хаасан, аргалж гацаасан зүйлс нь ил болоод эхээллээ. Хамгийн сүүлд л гэхэд “Сахал”  Д.Эрдэнэбилэгээс Монгол төр ДЭЭРЭМДЭЖ авсан “ХӨТӨЛ” цемент шохойн үйлдвэрийн хамгаалалтын албыг түүний хамаарал бүхий “ВИ АЙ ПИ ЭС” ХХК гэх компани нь шалгарчихсан байх жишээтэй. Төрийн албанд ажиллаж байгаа түүнд энэ бол том “цохилт” болох нь дамжиггүй. Ядаж байхад энэ копанийн 40 гаруй хувийг мань эр эзэмшдэг гэж 2019 оны АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгачихсан байна.

Өөрөө болохоор би хамаагүй, миний дүүгийн компани гээд хир халдаахгүй гүрийж байна. Их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий гэж үгтэй шүү С.Мөнхчулуун даргаа!!! Таны хувь оролцоо байгаа гэдгийг баримтаар гараад ирж болно. Тэгэхээр “АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ” гэгч зүйл үүсэх нь тодорхой. Танд төрийн ажлаа өгөх, эсвэл өөрийнхөө хувь эзэмшдэг компаниа ХӨТӨЛИЙН хамгаалалтаас буулгах гэсэн хоёр л сонголт буй. Шунал ихэдвэл ШУЛАМ болдог гэдэгдээ. Аятайхан байхгүй бол АРДЫН НАМЫНХАН чинь дэгээдчихэж мэднэ шүү!!!

Аа тийм ТҮГЖРЭЛЭЭС АЙГААД өөрийн байраа түрээслүүлж мөнгө олоод ХАДАМЫНДАА ТОЛГОЙ ХОРГОДОЖ байгаа чинь бол ЗӨВ шийдэл шүү С.Мөнхчулуун дарга аа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.14.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.