Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний зохион байгуулалтад хийж буй өөрчлөлтийн талаар танилцуулж байна
Үйл явдал
/
2022-10-13
Олимпын гүүрний доод талын буцаж эргэх эргэлт буюу "U-TURN" ашиглалтад орсон. Үүнтэй холбоотойгоор Континентал зочид буудлын баруун урд уулзвар буюу Натур худалдааны төв рүү эргэх уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. 2022 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 07:00 цагаас эхлэн
  • Шангри-Ла зочид буудлын зүүн талаар, хойноос урагш чиглэсэн урсгалаас зүүн тийш эргэхийг хориглоно.
  • Урдаас хойш чиглэсэн урсгалын төгсгөл буюу Натур худалдааны төв рүү эргэх уулзвараас баруун тийш эргэхийг хориглоно.
Иймд жолооч та бүхэн дараах бичлэг дээрх зааврын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.
Уг зохицуулалтыг хийснээр Юнескогийн гудамжнаас ирэх хөдөлгөөн, Олимпын гудамжны зөвшөөрөгдсөн гэрлэн дохионы хүлээлтийн хугацаа 50 секундээр багасаж, Олимпын гудамжны хойноос урагш чиглэх хөдөлгөөний эрчим сайжрах юм.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.117.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.