Өмнөговь аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" хөтөлбөрийн томоохон зорилтын нэг болох "Нутгийн зам" 2021,2022 онуудад амжилттай хэрэгжиж байна
Үйл явдал
/
2022-10-13
Аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" хөтөлбөрийн томоохон зорилтын нэг болох "Нутгийн зам" 2021,2022 онуудад амжилттай хэрэгжиж байна.
Даланзадгад-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалт нь анх 2011 онд зураг төсөв нь хийгдэж эхэлж байсан бөгөөд аймгийн төсвөөрөө алслагдсан сумдаа автозамаар холбох анхны аймаг болж байсан түүхтэй. 302,7 км тус автозамын ажил 2021,2022 онууд буюу сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй явагдаж уг бүтээн байгуулалт өнөөдөр 156км боллоо.
700
Энэ онд шинээр 30 км автозамыг орон нутгийн төсвөөр "Эрдэнэ зам" ХХК, "Замын битум" ХХК, "Отгортгуйн бүтээл" ХХК гэсэн 3 аж ахуйн нэгж чанартай, цаг хугацаанд нь хийж гүйцэтгэн өнөөдрийн билэгт сайн өдөр бүтээн байгуулалтын автозамаа албан ёсоор нээж, байнгын ашиглалтад хүлээлгэн өглөө. Эдийн засгийн үр өгөөжтэй, ард иргэдэд ээлтэй энэхүү замын бүтээн байгуулалт нь баруун бүс нутгийн хөгжлийг хурдасгах хамгийн том хөшүүрэг юм.
 
700
Энэ жилийн автозамын ажлаа амжилттай дуусгасан аж ахуйн нэгжүүдийн замаа нээх үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа, аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Гурвантэс, Баяндалай, Ноён, Сэврэй сумдын удирдлагууд, нутгийн иргэд, малчид, гүйцэтгэгч компаниудын ажилчид оролцлоо.
Сүүлийн 2 жилд цар тахалтай, бараа материалын үнэ өссөн олдоц муудсан зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн хүнд цаг үе байсан хэдий ч Даланзадгад-Гурвантэс чиглэлд 50 км замыг барьж ийнхүү ашиглалтад орууллаа.
 
700
 
Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд ирэх жилүүдэд тус замыг Гурвантэс сум хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
700
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.226.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.