Бизнесийн салбарын манлайлагчид чууллаа
Үйл явдал
/
2022-10-13
Голомт банк Дэлхийн эдийн засаг, Монголын эдийн засаг, Хөрөнгийн зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, тэрхүү өөрчлөлтөд нөлөөлсөн хүчин зүйлсийг дүгнэж, ирээдүйн эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэн, бизнес эрхлэгчдэд харилцан туршлага хуваалцах боломжийг олгох зорилгоор FMC болон Business Conference арга хэмжээнүүдийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Харин энэ жил 800 гаруй бизнесийн салбарын манлайлагчдыг хамруулан FMC-2022 болон Business Conference-2022 чуулга уулзалтуудыг тус тус амжилттай зохион байгууллаа. Хоёр өдөр үргэлжилсэн тус арга хэмжээнүүдэд эдийн засгийн хөгжилд үнэ цэнтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй томоохон компани, аж ахуйн нэгжийн удирдлагууд уригдан оролцож, бизнесийн үйл ажиллагаандаа хэрэг болохуйц илтгэл, судалгааг хүлээн авч, харилцан туршлага солилцлоо.

Голомт банк FMC болон Business Conference арга хэмжээгээр дамжуулан жил бүр чуулганд оролцогчдыг бизнесийн салбарт эерэг нөлөө үзүүлэх зөв алхамд уриалан, үүндээ тохирсон мэдээ мэдээлэл, банкны үйлчилгээг давхар хүргэн ажилладаг.

Энэ жилийн хувьд “Open to new opportunities” буюу “Шинэ боломжид НЭЭЛТТЭЙ байя” уриаг дэвшүүлж, энэ хүрээнд өөрийн хуримтлуулсан туршлага, оновчтой шийдлээ бусад бизнес эрхлэгчидтэй хуваалцан, хамтарч ажиллахыг зорилго болгосон юм.

Чуулганд оролцогчдын зүгээс ирэх жилийн үйл ажиллагааны стратеги, бизнесийн төлөвлөгөө боловсруулахад хэрэг болохуйц олон талт, шинэ мэдээ, мэдээллийг арга хэмжээний үеэр олж авсандаа баяртай байгаагаа хэлж байлаа. Харин зохион байгуулагчдын зүгээс ТОП эдийн засагчид, мэргэжилтнүүдийн өгч буй судалгаа, мэдээллийг оролцогчид өөрийн туршлагатай хослуулан илүү хөгжингүй бизнесийн салбарыг бүтээж чадна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал:

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.27.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.