П.Сайнзориг: Шүгэл үлээгч нэр усаа нууцлах, аюулгүй байдалтай холбоотой асуудлууд байна
Үйл явдал
/
2022-10-13

Хуульзүйн байнгын хороогоор Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг хуулийн төслийг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс боловсруулжээ.

ХЗДХ-ийн яамны ТНБД П.Сайнзориг: "Сөрөг үр дагавруудыг аль болохоор багасгаж оруулж ирэхийг хичээсэн. Шүгэл үлээгч нь өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд ашиг хонжоо, давуу байдал олж авах, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах зорилгоор шүгэл үлээхийг хориглоно. Ингэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ. Зарим шүүмжлэлүүд байгаа. Бие биенээ матах, үндэслэлгүйгээр гэмт хэрэгт сэрдүүлэх вий гэсэн туйлын болгоомжлол байгаа. гэхдээ шүгэл үлээгчид шаардлага тавьсан. Нотлох баримтуудтай байх ёстой. Шүгэл үлээгч нэр усаа нууцлах, аюулгүй байдалтай холбоотой асуудлууд байгаа" хэмээлээ

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.171.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.