Х.Нямбаатар: Шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбум байхаар тооцож урамшуулна
Үйл явдал
/
2022-10-13

Хуульзүйн байнгын хороогоор Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг хуулийн төслийг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс боловсруулжээ.

 Байнгын хорооны хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Шүгэл үлээгчийг нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээсний төлөө урамшуулах тогтолцоог бүрдүүлэх хүрээнд мөнгөн урамшуулал олгохоор зохицуулсан. Мөнгөн урамшууллын хэмжээ нь 100 мянгаас 1.5 тэрбум байхаар тооцож, мөнгөн урамшууллын зөвлөлөөр хэлэлцэж тогтооно" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.107.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.