Голомт банкны хамт олон Цусаа бэлэглэх аянд нэгдлээ
Үйл явдал
/
2022-06-09

Голомт банк Цусны донорын дэлхийн өдрийг угтаж “Амьдрал бэлэглэе” цус хандивлах өдөрлөгийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгууллаа. Жил бүр зохион байгуулдаг сайн үйлсийн тус өдөрлөгт Голомт банкны ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, цусаа бэлэглэсэн юм.

700

700

Жил бүрийн зургадугаар сарын 14-нд “Цусны донорын дэлхийн өдөр” тохиодог. Дэлхий нийтээр энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч цусны доноруудын ариун үйлсийг таниулах, тэдэнд талархал илэрхийлэх, урьд өмнө цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд уриалах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор “Цусны донорын өдөр” болгон тэмдэглэж ирсэн байна. Хүн нэг удаа цусаа өгөхөд 3 хүний амийг авардаг. Мөн эрэгтэй хүн хоёр сард нэг удаа, эмэгтэй хүн улиралд нэг удаа цусаа өгснөөр бодисын солилцоо эрчимжиж, шинэ цус төлжихөд чухал нөлөөтэй төдийгүй хорт хавдар, зүрх судасны өвчин зэргээс сэргийлдэг байна.

Эрдэнэт хүний алтан амийг аврах гэгээн үйлсэд нэгдэж, цусаа бэлэглэхийг уриалж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.228.246)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.