ОХУ-ын уран гулгалтын тамирчдын үзүүлэх тоглолтыг Монголд зохион байгуулна
Үйл явдал
/
2022-10-13

Монгол Улсад ажлын айлчлал хийж буй ОХУ-ын уран гулгалтын холбооны гүйцэтгэх захирал Коган Александр Ильич, удирдах зөвлөлийн гишүүн Свиридов Сергей Васильевич нарын төлөөлөгчдийг соёлын дэд сайд хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр ирэх онд Оросын уран гулгалтын тамирчдын үзүүлэн тоглолтыг “Степпе Арена” мөсөн өргөөнд зохион байгуулах боломжийн талаар санал солилцов.

ОХУ-ын уран гулгалтын холбооны зүгээс энэхүү үзүүлэн тоглолтыг хоёр орны соёл, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран зохион байгуулах нь Монголын уран гулгалтын спортыг сонирхогч хүүхэд, залуучуудад цаашид олон улсын хэмжээний тэмцээнд амжилт гаргахад нь том хувь нэмэр оруулах арга хэмжээ болно гэдэгтэй санал нэгджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.71.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.