Өндөр хүчдэлийн утсанд тээврийн хэрэгсэлтэй хүрсний улмаас цахилгаанд цохиулж, нас баржээ
Үйл явдал
/
2022-10-13

Аравдугаар сарын 11-ний өдөр өндөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт “Өндөр хүчдэлийн шонгийн цахилгааны утсанд өөрөө буулгагч тээврийн хэрэгсэлтэй хүрч, хүн нас барсан” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүргэгджээ. Дуудлага мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад Сэлэнгэ аймгийн оршин суугч 44 настай, эрэгтэй “Б” нь LGMG-1117D маркийн өөрөө буулгагчийг жолоодож явахад өндөр хүчдэлийн утсанд механизмын өргөгч тэвш хүрсний улмаас цахилгаанд цохиулж нас барсан байжээ. Энэ хэргийг тус аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.157.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.