Сансар эмнэлгийн ажилчдын төлөөлөлүүдийг аймгийн удирлагууд хүлээн авч уулзав
Үйл явдал
/
2022-10-13

Өнөөдөр /2022.10.11/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд цугларсан Сансар эмнэлгийн ажилчдын төлөөллүүдийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен,  аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Т.Фестиваль нар хүлээн авч уулзлаа.

Сансар эмнэлгийн ажилчдын төлөөллүүд тус  байгууллагууд он удаан жил ажиллаж байгаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч нэг удаагийн тэтгэмжийг тогтоолгоход тулгамдаж буй асуудал болон санхүүжилт хүрэлцэхгүй байгаа талаар аймгийн удирдлагууд танилцууллаа.

700

Аймгийн Засаг дарга тус эмнэлгийн ажилчдын зүгээс тавьсан санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх үүднээс аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Т.Фестивалиар ахлуулсан 6-7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж, тулгамдаж буй асуудлыг судлан яаралтай шийдэл олохыг үүрэг болгов.

Түүнчлэн аймгийн Засаг дарга эрүүл мэндийн салбарын тогтолцоо нь өөрчлөгдөн гүйцэтгэлээр санхүүжих болсныг дурдаж, тус эмнэлгийн ажлын байрыг хадгалж үлдэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмжтэй болоход дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.202.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.