"Хаан ордны намар-2022” нээлттэй өдрүүдийн үйл ажиллагаа эхэлнэ
Үйл явдал
/
2022-10-13

10.30 цагт МҮЭ-үүдийн холбооны байранд “Өргөө” амаржих газрын хууль бус хэмээн үзэж буй үйл ажиллагаатай холбоотойгоор Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлажээ.

11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд нарс модны экологийн цэвэр, утаагүй шахмал түлш хийж буй талаар Монгол, Оросын хамтарсан компаниас мэдээлнэ.

11.00 цагт "Мишээл экспо"-д "Экспо Монголиа-2022" техник, технологийн олон улсын үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилнэ. 

11.30 цагт “Millennium Plaza”-д АН-ын Үндэсний бодлогын хорооны намрын анхдугаар хуралдаан болно.

11.40-16.00 цагт Богд хааны музейд “Хаан ордны намар-2022” нээлттэй өдрүүдийн үйл ажиллагаа эхэлнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.93.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.