СХД-ийн нийт иргэдийг “ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ” нэгдсэн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна
Үйл явдал
/
2022-10-14
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтсээс “Өнтэй өвөлжье” нэгдсэн арга хэмжээ 2022 оны аравдугаар сарын 12-ны өдөр Хүүхэд, залуучуудын театрын гадна талбайд зохион байгуулагдана.
 
Аяны хүрээнд дүүргийн гэр хороолол бүхий хороодын айл өрхүүдийн #угаарын_хийн_хордлогоос_урьдчилан_сэргийлэх зөвлөмж, цахилгаан дамжуулах утас, цахилгаан хэрэгслийн угсралт, ашиглалтын галын аюулгүй байдлыг шалгах, эрсдэлийн үнэлгээ хийх, гал түймэр, өндөр эрсдэлтэй 15000 айл өрхөд галын аюулаас болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг хүргүүлэх юм.
Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтнүүд, Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангийн алба хаагчид, Таван толгой түлш ХХК-ийн ажилтан, Үндэсний аврах бригадын эрэн хайх аврах салбарын бүлэг, дүүргийн Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн ажилтнууд зохион байгуулж, иргэдэд урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг өгнө.
Нийт иргэд та бүхнийг “ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ” нэгдсэн арга хэмжээнд өргөнөөр хүрэлцэн ирж, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зуух яндангийн битүүмжийг шалгах, хөөлөх, сайжруулсан түлшний зөв хэрэглээний талаарх мэдлэг, мэдээлэл авахыг уриалж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.74.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.