СХД-т хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх асран хамгаалагчдын “НИЙГМИЙН ОРОЛЦООГ ДЭМЖЬЕ” арга хэмжээг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-10-14
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх асран хамгаалагчдыг хамруулсан “НИЙГМИЙН ОРОЛЦООГ ДЭМЖЬЕ” арга хэмжээ “Төгөл” сувилалд зохион байгуулагдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6 заалт, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх асран хамгаалагчдын оролцоог дэмжих, хөгжүүлэх, нийгмийн харилцаанд тэгш оролцуулах, мэдлэг мэдээллээр хангах зорилтын хүрээнд өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулсан билээ.
700
Арга хэмжээнд оролцсон эцэг, эх асран хамгаалагчид
- Уулын явган алхалт,
- Бүлгийн зохион байгуулалтад орж өртөөчлөн хууль, эрх зүйн зөвлөгөө
- Эрүүл мэндийн зөвлөгөө,
- Гэрийн асаргааны талаарх зөвлөгөө мэдээллийг мэргэжлийн албан хаагчдаас авлаа.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулиар танин мэдэхүйн АХА зэрэг хөгжөөнт хэд, хэдэн тэмцээнд оролцож, нэг өдрийг жаргал, зовлонгоо хуваалцан нийтлэг тулгамддаг асуудлуудыг хүртэл хэлэлцэн өнгөрүүллээ.
700
Үйл ажиллагааны үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх асран хамгаалагчдад хандан “Сонгинохайрхан дүүрэгт 9637 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 1012 гаруй хүүхэд байдаг. Тэдгээр хүүхдүүдийн ард мөн тооноос илүү эцэг, эхчүүдэд нийгмийн олон асуудал тулгамддаг. Тиймээс та бүхэнд тулгардаг нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхээр үе шаттайгаар олон ажлыг эхлүүлээд байна.
 
700 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийг дэмжих, эрүүл мэнд, нийгэм сэтгэлзүйн асуудал болон, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулахаар болсон. Одоогийн байдлаар тус байгууламжийг барих талбайн газар чөлөөлөлтийн ажлыг хийж байна. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл”-ийг 43 хороо тус бүрт шинээр байгуулсан бөгөөд тэдгээр иргэдийн төлөөллөөр дамжуулан та бүхний нийгмийн асуудлыг шийдвэрлэх юм” хэмээн онцлон хэллээ.
Тус арга хэмжээг ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Татварын хэлтэс, Биеийн тамир спортын хороо, Жаргалт соёлын ордон, Гүүд нэйборс олон улсын байгууллагын хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье.
Мөн Сонгинохайрхан дүүргийн суугаа волейболын баг тамирчид Монголын бүх ард түмний наадмаас хүрэл медаль хүртсэн. Тиймээс "Эвт гурван тулгуур" ТББ-ын захирал болон гишүүнийг хүндэтгэн хүлээн авч уулзаж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
700
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.204.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.