С.ГАНБААТАР: Төрийн албан хаагчдын цалин яг хэдэн хувиар нэмэгдэх вэ
Үйл явдал
/
2022-10-14

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Төсөв бол улс орон даяараа анхаарах ёстой чухал асуудал. Баялаг бүтээгч, ард иргэдээсээ татварын мөнгийг аваад, тэр мөнгөөрөө бизнесийн таатай орчныг бий болгох, төрийн үйлчилгээгээ баталгаажуулах, төр хувийн хэвшил хамтарч том бүтээн байгуулалт, дэд бүтцээ хийдэг ийм л 3 зорилготой. Дээр нь иргэдийн эдийн засгийн аюулгүй байдлыг төр хангах ёстой. Үндсэн хуулиараа үүрэг нь тийм байгаа.

Тэгэхээр инфляц 16.2 хувьд хүрчихлээ. Нөлөөлөл нь хүнсэнд 40.1 байна. Бага дунд орлоготой ард иргэд болон тэтгэвэрийхэнд маш том нөлөө үзүүлж байна. Та нарыг эрх барихаас өмнө 1 сая төгрөг 513 доллар байсан. Одоо нэг сая төгрөг 09-дүгээр сарын байдлаар 290 доллар болчихсон. Засгийн газар Монголбанк нийлээд хамтарч төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой доод түвшинд барина гэсэн үүрэг бий. Үүнийг та нар хийж чадаагүй. Та нарын буруугаас болж хүмүүсийн цалин, орлого, тэтгэвэр дунджаар 40-өөс дээш хувиар хулгайлагдчихлаа. Энэ мөнгийг хэдийд яаж өгөх вэ? Дагасан хуулиуд дотор юу ч олж харсангүй.

Шинэ хөлөлмөрийн тухай хуульд орсон байгаа. Ижил хөдөлмөрт ижил хөлс. Урд нь ийм байгаагүй. Хувийн хэвшилд ажиллаж буй багш, эмч улсын хэвшилд ажиллаж байгаа төрийн үйлчилгээнийхэн яг ижил цалин авна гэж хөдөлмөрийн хуульд заасан байгаа. Та нар үүнийг яаж зохицуулж байна. Дагалдах хуульд яаж орж ирсэн бэ? Тоо баримттай хувиар хэлнэ үү?

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.