“Эерэг хандлага – Эрүүл оюутан” уриан дор зохион байгуулагдах Оюутны эрүүл мэндийн сарын аяны нээлт болно
Үйл явдал
/
2022-10-14

09.00 цаг “Новотел” зочид буудалд “Хавдар судлалын тулгамдсан асуудал-2022” эрдэм шинжилгээний бага хурал үргэлжилж, шилдэг илтгэлүүдийг шалгаруулж, аймгуудын Эрүүл мэндийн газартай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна. Утас: 99063902, 91113930

11:00 цагт “Эерэг хандлага – Эрүүл оюутан” уриан дор зохион байгуулагдах Оюутны эрүүл мэндийн сарын аяны нээлт Эрүүл Мэндийн Яаманд болно. 

10:00-12:00 цагт МУИС-ийн байранд тус сургуулийн Экологийн боловсролын төв “Өсвөр үеийнхэн - Байгаль орчин ба хууль” төслийн 5,000 дахь зочид буюу Чингэлтэй дүүргийн 57-р сургуулийн наймдугаар ангийн 120 хүүхдийг хүлээн авч байгаль орчин, танин мэдэхүйн өртөөчилсөн сургалтад хамруулна.

14.00 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 12 дугаар сургуулийн барилгыг яаралтай бариулах талаар эцэг, эхчүүдийн төлөөлөл шаардаж жагсахаар болжээ. Утас 99060644

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.57.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.