Баянгол дүүрэг дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан сургалт, зөвлөгөө зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-10-15

Дэлхий дахинаа жил бүрийн 10 сарын 10-ны өдрийг Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил тус өдрийг “Дэлхий нийтээрээ сэтгэцийн эрүүл мэндээ сайжруулахад анхааръя” уриан дор өнгөрүүлэхээр болсон.

Тус урианд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын албан хаагчид нэгдэж, Баянгол дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтсийн сэтгэлзүйч “Сэтгэцийн эрүүл мэнд”-дээ анхаарах, хамгаалах талаар зөвлөгөө, сургалты өнөөдөр зохион байгууллаа. "Сэтгэцийн эрүүл мэнд" гэдэг нь хүн гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байх юм.

700

Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийн түүхийг товчхондоо:

1992 оны 10 сарын 10-нд дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ричард Хантерын санаачилгаар анх удаа тэмдэглэж байжээ. 1994 оныг хүртэл энэ өдөр сэтгэцийн эрүүл мэндийг сурталчлах, олон нийтийг соён гэгээрүүлэхээс өөр тодорхой сэдэв байгаагүй бол 1994 оноос хойш Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийг жил бүр онцлог сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлсээр иржээ.

Сүүлийн үеийн сэтгэцийн эрүүл мэндийн судалгааг дурдвал: 

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ COVID-19 цар тахлаас шалтгаалан “Сэтгэцийн эрүүл мэндийн” олон талт асуудалуудтай тулгарч байгаа бөгөөд ДЭМБ-ийн судалгаанаас үзэхэд COVID-19 цар тахлын улмаас хүмүүсийн сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, нойрны эмгэгийн өсөлт 25 хувиас дээш байгаа бөгөөд, хөл хорионоос шалтгаалж сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зөрүү ихээхэн нэмэгдсээр байна. Мөн түүнчлэн тусламж үйлчилгээний хангалтгүй дутмаг байдлаас үүдэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд улам даамжиран хүрээгээ тэлж байгаа тул хүн бүр “Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг тэргүүлэх чиглэл болгон” анхаарах цаг болсон билээ.

Монгол Улсын хувьд 2021 оноос ЕБС бүрт сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн нь энэхүү сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг хүүхэд бүрт ойртуулах хамгийн үр нөлөөтэй арга хэмжээ болсон билээ.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.127.37)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.