Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва ажлаа хүлээн авлаа
Үйл явдал
/
2022-10-15
Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 368 тоот тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Баяраагийн Бямбадагвыг түр томилсон.

Түүний хувьд төрийн албанд 17 жил ажилласан туршлагатай ба 2005 оноос ШУТИС, УУИС-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхлүүлж, 2006-2009 онд АМГТХЭГ-т мэргэжилтэн, 2009-2015 онд АМГ-т тасгийн дарга, 2015-2019 онд АМГТГ-т ахлах мэргэжилтэн, 2019-2020 онд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хэлтсийн дарга, 2020-2022 онд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т газрын даргын албыг тус тус хашиж иржээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.171.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.