“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах XXVIII удаагийн уралдаанд БГД-ийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль тэргүүн байр эзэллээ
Үйл явдал
/
2022-10-15
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг.

Тэгвэл Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах XXVIII удаагийн уралдаант наадмын эхний шатны шалгаруулалтыг Баянгол дүүргийн 12 сургуулийн 800 гаруй хүүхэд багачуудын дунд өнөөдөр зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 28 дахь удаагийн уралдаант тэмцээний эхний шатны шалгаруулалтад нийлбэр дүнгээр Тэргүүн байранд “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, дэд байранд 38 дугаар сургууль, гутгаар байранд “Монгени цогцолбор” сургууль, тусгай байранд “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль, 51 дүгээр сургууль тус тус шалгарч шилдэг удирдаачаар 51 дүгээр сургуулийн багш Оюунжаргал шалгарлаа.

Тэмцээний шүүгчээр ХЦДБЧ-ын ерөнхий хормейстер, Ж.Батхүлэг,  Найрал дуун бүтээлчдийн холбооны Удирдах зөвлөл гишүүн хормейстер Хонгорзул,   Монгол Улсын Консерваторын хормейстер Л.Баярмаа нар ажилласан юм.

Энэхүү наадмын I шатанд шалгарсан хамтлагууд 2022 оны 10-р сарын 17-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулагдах II шатны Нийслэлийн шалгаруулалтад оролцох юм.

700

700

700

700

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.181.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.