Орхоны гүүрэн дээрээс машинтайгаа унж, живсэн иргэнийг эрэн хайж байна
Үйл явдал
/
2022-10-15

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 10.13-ны өдрийн 08:00 цагаас 19:30 цаг хүртэл иргэн, 31 настай эрэгтэй Ш-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Бойны тохой” гэдэг газар хүртэл 25 км-т, мөн “Манжийн салаа” гэдэг газар хүртэл 12 км-т, нийт 37 км-т завиар урсч, таван метрийн гүнд хоёр удаа шумбалт, голын эргээр явганаар 16 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоожээ.

Улмаар эрлийг өнөөдөр буюу 10.14-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлээд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.163.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.