Томуугийн дархлаажуулалт МАРГААШААС эхэлнэ
Үйл явдал
/
2022-10-15

Монгол улсын засгийн газар жил бүр томуугийн эсрэг хүн амаа вакцинжуулах ажлыг зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил Бүгд найрамдах Солонгос улсын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг вакциныг хүлээн авч дархлаажуулалтыг 10 дугаар сарын 15-ны өдрөөс зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд өртөмхий 65-аас дээш насны, Архаг хууч өвчтэй хүн ам болон Эрүүл мэндийн ажилтан, 1-5 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийх бөгөөд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг дээр дархлаажуулалтын түр цэг байгуулан вакцинжуулна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.34.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.