Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 38, 39 дүгээр хороонд ажиллалаа
Үйл явдал
/
2022-10-16
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу энэ онд Баянзүрх дүүргийн 28 хороо 43 болсон. Ингэснээр төрийн үйлчилгээ, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэх давуу талтай. 2023 оны төсвийг төлөвлөж байгаа энэ үед Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хороодод ажиллаж тулгамдаж буй асуудалтай танилцаж, асуудлуудыг эрэмбэлэх, нэн шаардлагатай ажлуудыг ирэх оны төсвийн төсөлд тусгахаа ажиллаж байгаа билээ.
 
700
Баянзүрх дүүргийн хэмжээнд хамгийн их хүн амтай хороодод тооцогддог байсан 8 дугаар хорооноос хуваагдаж шинээр байгуулагдсан 38, 39 дүгээр хороо нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд хийгдэж дуусах шатандаа орсон гэр хороололгүй хороод юм. Тийм ч учраас зам, орц гарц, тохижилтын ажлууд хийх шаардлагатайг хорооны удирдлагууд танилцууллаа.
700
 
39 дүгээр хорооны төрийн өмчийн сургууль, цэцэрлэггүй. Харин 38 дугаар хороонд Баянзүрх цогцолбор сургууль, 289 дүгээр цэцэрлэг байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Сургууль, цэцэрлэгийн даац хэтэрсэн учраас шинээр байгуулах шаардлагатайг ч мөн дүүргийн Засаг даргад уламжилсан юм.
 
 
700
 
Баянзүрх цогцолбор сургуулийн захирал Ч.Чинчулуун “Манай сургуульд өнгөрсөн 10 жилд хийгдээгүй хөрөнгө оруулалтыг сүүлийн хоёр жилд хийж өглөө. Сургуулийн дээврийн засвар тохижилтын ажлууд болон 3х3 сагсан бөмбөгийн талбай, хөл бөмбөгийн талбай баригдаж байна. Сургуулийн баруун талаар 300 метр замын ажил хийгдэж байна. 11 сард ашиглалтад орохоор болсонд миний бие төдийгүй сургуулийн нийт сурагчид, эцэг эхчүүд маш их баяртай байна” хэмээн ярьсан.
700
Хороодын хэмжээнд тулгамдаж буй асуудал олон байгаагаас 38 дугаар хороонд байрлах Баянзүрх дүүргийн Авто оношилогооны орц гарцын асуудлыг шийдвэрлэх нэн шаардлагатайг хорооны удирдлагууд танилцууллаа.
 
Гэр хорооллын дахин төлөвлөлт хийх сайн талтай ч айлууд хувь хүнд газраа зарснаар жижиг газар дээр авто зогсоол, ногоон байгууламжгүй орон сууц баригддаг. Тиймээс хот төлөвлөлт дээр анхаарал хандуулах нь зүйтэй байгааг тус хороодын Засаг дарга нар хэллээ.
700
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Төсөв хэлэлцэж байна. Өнгөрсөн 10 жилийн төсвийн буруу хувиарлалтыг тэнцүүлж төсвөө зөв зүйлд зарцуулах тал дээр анхаарч байна. Тиймээс хороо бүр асуудлаа эрэмбэлээд чухал зүйлд л хөрөнгө оруулах тал дээр ажиллана гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ
 
700
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.172.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.