Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороо анхдугаар хуралдаанаа хийлээ
Үйл явдал
/
2022-10-16

Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороо анхдугаар хуралдаанаа хийлээ

Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо анхдугаар хуралдаанаа хийж хорооны бүтэц зохион байгуулалтаа баталж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

700

Тус хороо нь хөдөлмөрийн эрхийн аливаа маргааныг урьдчилан шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлах арга хэмжээ авахаас гадна хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөрлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзсэн иргэд тус хороонд хандан хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэх юм.

700

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.64.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.