Баянзүрх дүүрэгт хольвол хог ангилвал хэмнэлт сургалт боллоо
Үйл явдал
/
2022-10-16
Баянзүрх дүүрэг Каритас Чех олон улсын байгууллагатай хамтран ажиллах Санамж бичиг байгуулан ажиллаж байгаа. Санамж бичгийн хүрээнд хог ангилан ялгах, хог хаягдын менежмэнтийг сайжруулах чиглэлээр хамтарсан олон ажлуудыг хэрэгжүүлж байна.
700
Үүний нэг нь Европын холбоо, Европын SWITCH-Asia хөтөлбөрийн “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн хэрэгжүүлэгч “Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр” ТББ болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран дүүргийн 43 хороодын Хог хаягдлын олон нийтийн байцаагчдыг хамруулан "Хольбол хог ангилбал хэмнэлт" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
700
Сургалтаар хог хаягдлыг багасгах арга замууд, байгальд ээлтэй алхмуудыг хэвшүүлэх, хогийг ангилан ялгах талаар мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн сургалтанд оролцогчид иргэдийн ухамсар хандлагыг өөрчлөх тал дээр анхаарах нь чухал байгаа талаар онцолж байлаа. Цаашид энэхүү сургалтыг сургууль цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулах бөгөөд хүүхдийг багаас нь хог хаягдлын талаар мэдлэгтэй болгосноор байгальд ээлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
 
700
 
 
700
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.135.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.