Баянзүрх дүүргийн хороодын Засаг дарга нар цэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж байна
Үйл явдал
/
2022-10-16
Цэргийн албаны тухай хууль, Дайчилгааны тухай хуульд заасны дагуу Баянзүрх дүүргийн хороодын Засаг дарга нар төлөвлөгөөний дагуу жилдээ нэг удаа гурван хоног цэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж байна. Энэ жилийн сургалт Зэвсэгт хүчний 350 дугаар ангийг түшиглэн онол, дадлагын хэлбэрээр явагдлаа.
700
Энэхүү сургалтыг Цэргийн штабын офицерууд чиглүүлж, суралцагчдын идэвх оролцоог хангасан тодорхой сэдэв, цагийн байдлын хүрээнд шийдвэр боловсруулах мэдлэг дадлагыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдлаа.
700
Хугацаат цэрэг татлагын хоёрдугаар ээлж эхлэх гэж буй энэ үед цэрэг татлагын үеийн зохих мэдлэгийг ч мөн олгосон үр дүнтэй сургалт боллоо гэдгийг хороодын Засаг дарга нар онцолж байна.
 
700
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.64.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.