СХД төрийн байгууллагын албан хаагчдыг “ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН” аянд нэгдэхийг уриалж байна
Үйл явдал
/
2022-10-18
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас төрийн байгууллагын албан хаагчдын дунд “ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН” аяныг зохион байгуулж байна.
700
 
Тус аян арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, УИХ-ын 2016 оны “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” 51, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Дүрэм батлах тухай” 33 дугаар тогтоол болон бусад эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэх, Төрийн байгууллага, албан тушаалтны албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг мөрдүүлэх, сурталчлан таниулах, Ёс зүйн хэм хэмжээний зөрчил, авлигын шалтгаан нөхцөлийн өнөөгийн байдал, тэдгээрийг арилгах, таслан зогсоох, нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, авлигыг үл тэвчих үзлийг төрийн албан хаагчид төлөвшүүлэх зорилгыг биелүүлэх юм.
700
700
Мөн төрийн байгууллагын албан хаагчдын дунд “Төрийн байгууллага, албан тушаалтныг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх нь” сургалт, ЗДТГ, Прокурорын газар, Цагдаагийн газраас томилогдсон ажлын хэсэг дүүргийн төрийн байгууллагуудын дунд зөвлөн туслах үйлчилгээ болон төрийн байгууллагууд аяны хүрээнд зохион байгуулах ажлууд юм.
700
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.199.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.