“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ийн хамт олон үндэсний мод тарих өдрийг угтаж ээлжит мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-10-18
Мод тарих үндэсний өдрийг угтаж энэ өдөр “Монголын төмөр зам” компанийн хамт олон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Ар гүнт”-ийн даваанд 150 ш хайлаас модны суулгацыг “Инчон мөрөөдлийн төгөл” төслийн мэргэжилтнүүдээс зааварчилгаа авч тарилаа.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцож нийгмийн хариуцлагын хүрээнд Ногоон ирээдүй, ногоон байгууламжийг цэцэглүүлэх уриатай ажиллаж байна.
Мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам дагуу мод тарих, төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах, тоосжилтыг бууруулж эко төмөр зам барих зорилтын хүрээнд үе шаттай судалгааны ажлууд хийгдэж бэлтгэл ханган ажиллаж байна.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилго бүхий “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Монголын төмөр зам” ТӨХК ийнхүү нэгдлээ.
Дашрамд дурдахад “Монголын төмөр зам” ТӨХК нь энэ онд Улаанбаатар хотод 500, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын өртөө зөрлөгүүдэд Говийн хөрсөнд 2 жил үрслүүлсэн 1000 ш модны суулгац тарьж, арчилгааг хийж байгаа юм.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.