Ж.Батзандан, ах Ж.Бат-Эрдэнэ нарыг 30 ХОНОГ хорих шийдвэр гаргажээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-10-18

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан "Мөнгө завшсан" ахыгаа өмөөрч өөрийн цахим хуудсаараа лайв хийсний дараахан баривчлагдсан. Учир нь түүнийг Хөгжлийн Банктай холбоотой зээл тойрсон асуудлаар шалгасан бөгөөд Авлигатай Тэмцэх газраас баривчлаад байсан юм. Ж.Бат-Эрдэнийг Зам, тээвэр хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын хоёрдугаар багц ажлын явцад бусдад давуу байдал олгосон хэргээр шалгаж байгаа аж. Одоогийн байдлаар Дарханы замын асуудлаар нийт таван албан тушаалтныг хорьсны нэг нь Ж.Бат-Эрдэнэ юм. Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байсан ч тэрбээр шүүгчээс татгалзсанаар шүүх хурал хойшилж, өнөөдөр болжээ.

Харин Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Батзандан, Г.Аюулгүй нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2022 оны аравдугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9, 10 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ж.Батзандан, Г.Аюулгүй нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.162.37)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.