“ХЭН Ч ХЭЗЭЭ Ч ХААНА Ч БЭЛЭН “ буухиа тэмцээнийг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-10-18
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг жил бүрийн 10 дугаар дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий  ассамблейн байгууллагаас  “Эрт cэрэмжлүүлэх, эрт хариу арга хэмжээ авах” уриаг дэвшүүлээд байна.

Тус өдрийг  1989 оноос эхлэн дэлхий нийтээр 33 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэхтэй  холбогдуулан Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай “А/428 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын 20, 38 дугаар сургуулиудын сурагчдын дунд “Хэн ч хэзээ ч хаана ч бэлэн” буухиа тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. 

Тэмцээнийг Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах Сайн дурын хэсэг, Улаан загалмайн хороод хамтран зохион байгуулж хүүхэд, залуучуудыг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж дадлагажуулах зорилгоор 7 цэгийн саад бартааг давж, авхаалж самбаа, ур чадвараа шалган өрсөлдлөө.

Энэ үеэр тэмцээнд оролцсон нийт хүүхдүүдэд батламж гардуулан, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа гэж Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ. 

700

 

700

700

700

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.78.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.