Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд туулах чадвар өндөртэй, бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэж өглөө
Үйл явдал
/
2022-10-18
Эрүүл мэндийн яам нь сум орон нутгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах, алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хурдан, шуурхай, цаг алдалгүй хүргэх зорилго тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Улсын төсвийн хөрөнгө оруулалт Эрүүл мэндийн сайдын багцаас Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмнэлгийн зориулалттай туулах чадвар өндөртэй, бүрэн тоноглогдсон Land Cruiser-78 маркын авто машиныг гардууллаа. 
Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар болон Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн удирдлага оролцлоо. 


700

700

700

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.103.77)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.