Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
Үйл явдал
/
2022-10-18

Жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр  буюу “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг  энэ жил дэлхий нийтээр “Эрт cэрэмжлүүлэх, эрт хариу арга хэмжээ авах” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай “А/428 дугаар захирамж гарсан.

Энэ захирамжийн хүрээнд  "Хар хорин" худалдааны төвийн гадна талбайд өдөрлөг зохион байгуулж ажиллалаа.

Өдөрлөгийн арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, хороодын хэсгийн ахлагч нарын 160 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож гал түймэр гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх 2500 ширхэг тараах материал, санамж, сэрэмжлүүлгийг  иргэдэд хүргэн ажиллалаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын  өдрөөр дүүргийн иргэдийг гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээллийг хүргэн Улаан загалмайн хорооны ажилтнууд үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулснаар иргэд бусдад анхан шатны тусламж үзүүлэх,  мэдлэг мэдээлэлтэй боллоо гэж Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ. 

700

700

 

700

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.110.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.