Чингэлтэй дүүрэгт “ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ” шалгаруулах уралдаант наадмын анхан шатны шалгаруулалт явагдлаа
Үйл явдал
/
2022-10-19
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд урлаг, уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах уралдаант наадмын анхан шатны шалгаруулалтыг өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж, нийт ерөнхий боловсролын 18 сургууль оролцлоо.
Шалгаруулалтад:
1-р байранд –Нийслэлийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургууль
2-р байранд - Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль
3-р байранд - Нийслэлийн Ерөнхий боловсролын 37 дугаар сургууль тус тус шалгарсан ба шалгарсан хамтлагууд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулагдах 2 дугаар шатны Нийслэлийн шалгаруулалтад оролцох юм.
 
 
 
700
 
 
700
 
 
 
+2
 
 
98
 
18 Comments
51 Shares
 
Like
 
 
 
Comment
 
 
Share
 

18

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.111.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.