Чингэлтэй дүүргийн засаг даргын нэрэмжит “ӨСВӨРИЙН АВРАГЧ-2022” тэмцээн шилдгүүдээ тодрууллаа
Үйл явдал
/
2022-10-19
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Өсвөрийн аврагч-2022” тэмцээнийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр”-өөр амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээнд дүүргийн ЕБС-ийн 13 багийн 100 гаруй сурагч оролцож, анхан шатны тусламж үзүүлэх, хүний амь, эрүүл мэндийг авран хамгаалах, аюулгүй амьдрах ухаан, мэдлэг эзэмшүүлэх, гамшгийн үед нэрвэгдэгсдийг аврах, химийн хордолтын бүсэд ажиллах зэрэг олон төрлөөр өөрсдийн авхаалж самбаа, ур чадвараа шалгасан юм.
Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх Х.Алтаншагай, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нацагдорж, Цэргийн штабын дарга, хурандаа М.Мөнхжаргал, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн болон Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага болон албаны хүмүүс оролцлоо.
“Өсвөрийн аврагч-2022” дүүргийн Засаг даргын нэрэмжит аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 5 үе шаттай болж хурд хүч, авхаалж самбагаа сорин өрсөлдсөнөөс Нэгдүгээр байранд Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, хоёрдугаар байранд ЕБ-ийн 37 дугаар сургууль, гутгаар байранд ЕБ-ийн 24 дүгээр сургууль, тусгай байранд ЕБ-ийн 117 дугаар сургууль, Шилдэг “Өсвөрийн аврагч”-аар ЕБ-ийн 24 дүгээр сургуулийн сурагч С.Мөнхбаяр тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцсон сурагчдад дүүргийн Засаг даргын зөвлөх Х.Алтаншагай шагнал гардуулж нийт баг тамирчдад болон сургуулиудын удирдлагуудад Дүүргийн Засаг даргын нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлэн хүүхэд багачуудын цаашдын сурлага хөдөлмөр, урлаг спортод өндрөөс өндөр амжилтыг хүсэж талархал илэрхийллээ.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.212.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.