Ч.ХҮРЭЛБААТАР: МҮХАҮТ бол ЖЕНКО -ийн захиалгаар ААН-ийг ДАРАМТАЛДАГ байгууллага!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-10-20

Худалдаа аж үйлдвэрийн танхимтай холбоотой асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар байнгын хорооны хуралдааны үеэр байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "МҮХАҮТ Монголын бүх аж ахуйн нэгжүүдийг хүчээр өөрийнхөө гишүүн болгох юм байна. Томхон аж ахуйн нэгжээс нь заавал татвар авч, үүн дээрээ үндэслэн үйл ажиллагаа явуулна гэжээ. МҮХАҮТ төрийн бус байгууллага мөртлөө заавал гишүүнчлэлтэй байлгана гэж байгааг ойлгохгүй байна.  Бизнесийн үйл ажиллагааг зогсоодог, дарамталдаг байгууллага болж хувирсан. Самар экспортлогчдын холбооны хүмүүсээс надад зургаан хуудас орчим гомдол ирсэн. Та нар тэр байгууллагаас мөнгө өг гэж дарамталж байгаа юм билээ. Өөрсдөө нэг төрийн бус байгууллага байгуулаад экспортод гарч байгаа самар болгоноос хураамж авдаг. Гарал үүслийн гэрчилгээ гээд нэг килограмм самар тутамд 10 юань нэхэж байгаа зүйл байна.  

Тухайн байгууллагыг гишүүн байгууллагуудаас авч байгаа хураамж, сайн дурын үндсэн дээр өгч байгаа хандиваар үйл ажиллагаа явуулах ёстой байгууллага гэж боддог. Гэтэл эсрэгээрээ МҮХАҮТ экспортоо боомилсон, аж ахуйн нэгжээ дарамталсан байгууллага болж хувирсан. Улс төрийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг талаар "Ерөнхийлөгч асан Х.Баттулгын арын өрөөнд л танай байгууллагынхан сууж байдаг байсан. Түүний захиалгаар үйл ажиллагаа явуулдаг улс төрийн байгууллага. Энэ бол Монгол Улсын эдийн засагт хамгийн ихээр гай тарих зүйл. Бизнес улс төрөөс хол байх ёстой.

Бүтээгдэхүүн экспортод гаргах гэж байгаа хэдэн ААН-үүдийн гарал үүслийн гэрчилгээг өгөхгүй дарамталж байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Миний хувьд үүнийг сонссон. Тиймээс Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг дэмжихгүй байна" гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.251.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.