“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2022” аян анх удаагаа Сумын төвийн харилцагчдадаа хүрч үйлчиллээ
Үйл явдал
/
2022-10-20

 "Дэлхийн хуримтлалын өдөр-2022" анх удаагаа Сумын төв дээр зохион байгууллагдлаа. Тус аян Төв аймгийн Өндөр ширээт сумын Соёлын төвд “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая” уриатайгаар зохион байгуулагдан  нээлтэнд Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын Шпаркассе банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч,  Монголын банкны холбоо мөн Хаан банк, Төрийн банкны төлөөллүүд оролцож, хүрэлцэн ирсэн иргэд, хүүхэд залууст хандан Дэлхийн хуримтлалын өдрийн тухай болон мөнгөн хуримтлалын ач холбогдол, харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд банкны үүрэг зэрэг сэдвээр мэдээлэл өгөв.

Монгол улс 2012 оноос хойш хүүхэд залууст санхүүгийн боловсролыг олгож хуримтлал хэрхэн үүсгэх талаар түүний ач холбогдлын талаар сурталчлан таниулсаар ирсэн. Төрийн банк “Дэлхийн хуримтлалын өдөр-2022” аянд нэгдэж сумын төвийн хүрэлцэн ирсэн хүүхэд залууст санхүүгийн боловсрол олгох мэдээ мэдээлэл өгч Хүүхдийн хадгаламж, Сурагчийн карт зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж, хуримтлал нээлгэсэн хүүхэд бүрт сугалаа явуулж 10 хүүхдэд Сурагчийн карт 30,000 төгрөгийн эрхийн бичиг гардууллаа.

700

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.88.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.