Чингэлтэй дүүргийн “ХӨВГҮҮДИЙН ЗӨВЛӨЛ”-ийн уулзалт боллоо
Үйл явдал
/
2022-10-20
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын “Хөвгүүдийн зөвлөл”-ийн уулзалт өнөөдөр боллоо. Тус уулзалтад дүүргийн Засаг даргын зөвлөх Х.Алтаншагай хөвгүүдийн нийгэмд эзлэх байр суурь, нийгмийн оролцоо болон өөрсдийн тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэж буй талаар ярилцан санал бодлыг сонсож ажиллалаа.
Ерөнхий боловсролын 14 сургуулийн “Хөвгүүдийн зөвлөл”-ийг 2022 оны 09 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран байгуулж байсан юм.
Өнөөдрийн уулзалтаар цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж, хѳвгүүд, залуучуудад амьдралын зѳв дадал бүхий эрүүл зѳв иргэдийг төлөвшүүлэх, хөвгүүдийн сургалт болон нийгэмд тустай, идэвхтэй эрүүл амьдралын хэвшил суулгахад зориулсан үйл ажиллагаа зохион байгуулах талаар ярилцлаа.
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.71.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.